Уул хангайн буган хүрэн

2012 оны 9-р сарын 24 -нд

Завхан аймгийн Цагаан Хайрхан сумын уугуул, Орхон Аймгийн Баян-Өндөр сумын харъяат “ЧИНГИСИЙН ЧУЛУУ ХХК”-ны ерөнхий захирал, МУ-ны “МОЛОР-ЭРДЭНЭ” төвийн тэргүүн, ММСУХ-ны тэргүүлэгч, Монгол Улсын Манлай Уяач Д.Чулуунбатын УУЛ ХАНГАЙН БУГАН ХҮРЭН хэмээх энэхүү хурдан азрага нь нийт 25 уралдаанд оролцсоноос улс, бүсийн уралдааны дөрвөн аман хүзүү, таван айраг, аймгийн наадмын 12 түрүү, нэг аман хүзүү, улсын баяр наадам болон бүсэд гурван удаа найм, есөөр хурдалсан алтан тууртай, буян заяатай ажнай хурдан хүлэг билээ.
2001 он буюу даагандаа
• Сэлэнгэ аймаг, АХ 80 жилийн ойн баяр наадмын айргийн гуравт
• Дархан Уул аймгийн сургуулийн 30 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөвт
2002 он буюу шүдлэндээ
• Сэлэнгэ аймаг, АХ 81 жилийн ойн баяр наадмын түрүү
• Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын наадмын түрүү
• Хүүхдийн баяр наадмын аман хүзүү
2003 он буюу-хязааландаа
• Булган аймгийн баяр наадмын түрүү
• Орхон аймгийн баяр наадмын түрүү
• Архангай аймгийн 80 жилийн ойн наадмын аман хүзүү
2004 он буюу соёолондоо
• Өндөр бооцоотой уралдааны аман хүзүү
• Төв аймагт болсон шинийн наймны уралдааны түрүү
• Төв аймагт болсон шинийн 15 ны уралдааны түрүү
• Булган аймагт болсон хаврын дунд сарын хурдан морины уралдааны түрүү
• Улсын баяр наадам соёолон насны морьдын уралдаанд найм
2005 онд буюу хавчиг азарга
• Улсын баяр наадамд ес
• Төв аймаг сар шинийн уралдааны түрүү
• Орхон аймаг сар шинийн уралдааны түрүү
• Орхон аймгийн Алдарт уяачдын нэрэмжит наадмын түрүү
• Булган аймаг, Баян Агт сум байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын түрүү
2006 онд

• Тамирын хурд бүсийн уралдааны айргийн гурав
• Хэрлэнгийн хөдөө арал наадмын аман хүзүү,
• Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойн баяр наадмын айргийн тав.
2007 онд
• Дүнжингаравын хурд 2007 хаврын бүсийн уралдааны аман хүзүү.
• Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 30 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын азарганы түрүү
• Улсын баяр наадамд Их Монгол улс байгуулсны 801 жилийн ой, АХ 86 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд 15 р хурдалсан.
2008 онд
• Эрдэнэт хотын баяр наадмын түрүү,
• Жаргалант сумын 30 жилийн ойн түрүү,
• Булган аймгийн 70 жилийн ойн айргийн гурав
2009 онд
• “Сэлэнгийн Хурд 2009” хаврын бүсийн уралдаанд 10
• Орхон аймаг, АХ 88 жилийн ойн баяр наадамд 8
• “Очирвааны Хурд 2009” бүсийн даншиг наадмын айргийн дөрөв
Буган хүрэн Хэнтий зүгийн угшилтай. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Дамба гэдэг хүний Хэнтийгээс авсан хээлтэй гүүнээс буган хүрэний эцэг хээр азарга гарчээ. Хээр азарганы төлүүд цөм хурдалж байгаа бөгөөд аймгийнхаа наадмын бага насны түрүүг хамчихдаг хэмээн нутгийнхан нь ярьдаг юм билээ. Буган хүрэний хувьд Д.Чулуунбатын хэмээн цоллуулах болсон нь бас л сонин түүхтэй. Манлай уяач Д.Чулуунбатын дүү Ариунаа, бүсгүй хүн гэхэд моринд хорхойтой энд тэндэхийн наадам алгасдаггүй нэгэн. 2001 оны 6-р сард Алтанбулагт уралдаан үзээд явж байхад нь хүрэн шүдлэн хол тасран түрүүлж иржээ. Эзнийг нь сураглатал дунд сургуульд нэг ангид сурч байсан Өлзийбүрэн нь байж. Ариунаа ахынхаа талаар ярихад Өлзийбүрэн хүрэн шүдлэнгээ зарвал ч зарчихна хэмээн ам алдаад авч. Ихэд олзуурхсан бүсгүй ахдаа хэлтэл нэг их ойшоосонгүй, тэгсгээд өнгөрчээ. Үүнээс хойш хүрэн үрээ аймгийнхаа наадамд мөн л хол тасран түрүүлсэн тухай дүү охин нь ахдаа дуулгасаар байлаа. Намар 11-р сарын үед дүү нь утасдаад “Өлзийбүрэн Эрдэнэтэд ирчихсэн байна гэнэ. Наадмаас хойш адуугаа алдаад үлдсэн ганц үрээгээ танд л өгмөөр байна гэнэ. Та нэг уулзаадахаач” хэмээн дахин ятгажээ. Гэвч энэ үед Чулунбат ах нь хотод ажилтай явсан учир мөн л чадалгүй өнгөрч. Ирээд сонсохноо Буган хүрэнг авах гэсэн хулгайч нар айлын адуунд тавьсныг нь мэдэлгүй андуураад өөр хүрэн үрээг адуутай нь туугаад явчихсан байжээ. Ийнхүү гайгүй хурдтай хүрэн үрээний тухай сонссон ч авах уулзах завдал бололгүй байсаар хавар болж. Нэг өдөр Манлай уяач Жаргал ах нь “би ерөөсөө Өлзийбүрэнгийн хүрэн үрээ рүү явлаа. Шууд авна. Бодоод байхнээ тэр их хурдан адуу байж магадгүй” хэмээн утасджээ. Маргааш нь машин дээрээ ганцааранг нь аччихсан ирэхийг нь харвал үнэхээрийн хурдан шинжтэй сайхан үрээ байсан хэмээн эзэн нь одоо хэр нь дурсан ярих дуртай. Уралдсан наадам болгоноо тод магнай торгон жолоогоо өргүүлж байсан хүрэн үрээг Тод манлай уяач Ононгоос эхлээд авах сонирхолтой хүмүүс цөөнгүй байсан бөгөөд МУ-ын Тод манлай уяач Алтангэрэл зургийг нь хүнээр дамжуулан авчруулж шинжээд авах гээд явж байхдаа цасанд суугаад арайхийн очтол Эрдэнэтийн Чука дөнгөж сая аваад явлаа гэсэн гээд амаа таглуулсан гэдэг. Харин Онон Тод манлай хожим нь таараад “Чиний хүрэн үнэхээр хурдтай сайхан адуу” хэмээн шүүрс алдаж байсан удаатай. Ийнхүү бүтэн жил яригдаж байж ирсэн Буган хүрнээ Чулуунбат захирал “Надад л ирэх ёстой байсан юм шиг байгаа юм. Үнэхээр ч ирсэн цагаасаа эхлэн намайг мөн ч олон баярлуулсан даа” хэмээн хуучилдаг билээ. Буган хүрэн 1.8 сая төгрөгний үнэтэй адуу. Өлзийбүрэн анх ийм үнэ хэлж Чулуунбат тэр үнээр авч байсан гэдэг. Илүү дутуу зүйл ярилгүй өөрийнх нь хэлсэн үнээр авчихсанд баярласан залуу хүрмээ хүртэл мартаад явчихсан нь одоо хүртэл хадгалаастай байдаг гэсэн. Хурдан буянаа харамгүй өгсөн түүнд Чулуунбат Манлай ч гэсэн үргэлж талархаж явдаг бөгөөд Буган хүрэнийх нь бай шагналаас нэг бус удаа өгч байсан. Дуурсах алдрыг өөрөө олдог гэсэн өвгөдийн сургаал ёсоор хүрэн азарга өөрийн хүчээр түмнээс өгсөн том алдартай. Тэр нь Уул хангайн буган хүрэн. 2002 онд Архангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлэхэд нь ийнхүү нэрийдсэн гэдэг. /Архангайд түрүүлсэн, аман хүзүүдсэн, айрагдсан морьдууддаа цол хайрладаг уламжлалтай. Цол өгч байгаа хүн нь сөгдөж суугаад цолыг гуйж аваад мориндоо өгдөг./ Үнэхээр ч хаанаас нь харсан нангайн буга шиг сүрлэг бахим хүрэн азарганы нэр нүдээ олсон гэлтэй. Буган хүрэн орооноос бусад цагт их амгалан тайван адуу. Ороо ихтэйгээс нь болоод соёолон, хавчигт нь уяаны алдаа ч гарч байсан хэмээдэг. Долоон сард уяан дундуураа гүүгээ гишгэж л байдаг ч давхар уяанд улам л өнгөждөг сайн талтай хурдан буян хэмээн эзэн нь хуучилсан юм.
Эр хүний хань эмээлт мориндоо шүлэг тэрлэн дуу урласан нь олон. Шандаст хурдан хүлгийн хийморь шингэсэн уянгат дуу нь ард түмний аялах дуртай дуу болж, найр наадмыг хөгжөөдөг. Тэрхүү дууны санг буган хүрэн нэгээр нэмжээ. “Яндаг ” фильмийн Болдбаатар дээр үед /70-80-аад оны үед / Эрдэнэт рүү зарагдсан саарал мориныхоо сургийг гаргахаар явж байгаад Д.Чулуунбаттай танилцсан аж. Чулуунбат ч адуу сураглаж явсан нөхөртөө харамгүй тусалж хурдан саарлынх нь сургийг гаргаж өгчээ. Үүнд нь баярласан Болдбаатар Буган хүрэнд чинь зориулж шүлэг бичнээ” гээд адуу руу нь хамт яван хүрэн азаргыг харжээ. Тэгсэн нэг өдөр Чингис хаанд тоглодог МУГЖ Энхтайван, Болдбаатар хоёр “Нөгөө шүлгэнд чинь ая хийчихлээ, ирээд сонсотохооч” хэмээн дуудаж “Молор эрдэнэ”-ээ сонсгожээ. Буган хүрэнийг магтан дуулсан “Молор-Эрдэнэ”-ээ Завхан нутгийнхаа залуугаар дуулуулж зун 6-р сард клип хийлгэсэн гэдэг.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Өчигдөр, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна