Хурдан морины уяаны үе, шат

2012 оны 2-р сарын 03 -нд

“Хурдан морины уяа арвай хэлбэртэй” гэж нэг үг байдгийг та лав сонссон байх.
Энэ нь морийг эхлээд зөөлөн уя, яваа яваандаа ажлыг нь хүндрүүлж, ачааллыг нь нэмэгдүүлсээр уяаны хугацааны дунд үед очиход оргил ачааллыг өгөөд түүнээс цааш бага багаар хөнгөрүүл гэсэн үг юм шүү.
ЗӨӨЛӨН ЭХЛЭЛ ------Оргил ачааллын үе-------ЗӨӨЛӨН ТӨГСГӨЛ
Хурдан морь уях нь бүхэлдээ нэгэн цогц ажил мөн бөгөөд түүнийг дотор нь хэд хэдэн үе, шат болгон хуваан авч үзэж болмоор санагддаг. Үүнд:
-Уяаны бэлтгэлийн үе
-Уяаны үе
-Уяаны дараах үе
Уяаны бэлтгэлийн үе нь морины тэжээлийн болон хөндүүрийг арилгах гэсэн хоёр шатнаас бүрддэг бол харин уяаны үе нь морины уяа эвлэх, ир тааруулах гэсэн хоёр шаттай байна. Уяачид өөр хоорондоо уулзахдаа “Морь хурдан, уяа эвлэг үү?” гэж мэндэлдэг. Энэ нь тэдний мэргэжлийн нарийн нандин хэллэг юм. Эндээс морины уяа эвлэх гэж нэг ойлголт яах аргагүй байгаа нь харагдаж байна. Энэ бол морины уяаны ажлын ачаалал нь биед нь дарамт болохгүй, тарга хүч нь бууж, амьсгаа нь чөлөөтэй задарч, идэш хоол нь хүчиндээ тохирч, эцэг эхийн генээр уламжлан төрсөн хурдлах чадвар буюу давхил нь илрэн гарч байна гэсэн үг. Ямар ч морийг ийнхүү эвлүүлж л чадвал их учир бий. Зөв уяж, аятайхан эвлүүлж л болж байвал чи морь уяж сурч байгаа нь тэр.
Уяачийг үнэлэх цорын ганц бодит хэмжүүр бол ердөө л энэ, үүнээс бусад хэмжүүр, тэр цол, хэргэм энэ тэр бол алдаа зөрөөтэй байх нь бий. Харин энэ бол хамгийн гол, бүх нийтээр зөвшөөрөн хүлээсэн хэмжүүр юм.
Чи уясан морьдоо зөв сайхан эвлүүлчихвэл энэ жилийн чинь уяаны ажлыг эхний хагас нь элбэг бүтчихлээ гэсэн үг, гараа сайн бол бариа сайн болох нь дамжиггүй.
Морьдоо ингэж аятайхан эвлүүлж чадаж байгаа бол чи уяач болох замынхаа бараг ихэнхийг туулж байна гэж ойлгож болно. Харин, энэ шатанд хүртлээ та лав л арав гаруй жил болно шүү. Уяа эвлэх гэдэг энэ нарийн ойлголтыг морь уядаггүй хүн учрыг нь сайн олдоггүй. Тэр ч байтугай хурдан морины орчин тойронд орж ирээд арваад жил болчихсон хэрнээ өөрөө гарлаж уядаггүй л бол ямар ч боловсролтой хүн гүйцэд ухаж ойлгохгүй байх талтай.
Хурдан морины уяаны үеийн дараагийн шат нь “ир тааруулах” явдал юм. Энэ нь үнэндээ уяа эвлүүлэхээс ч хэцүү ажил, нарийн ойлголт.
Хэрэв дунд сунгаанд таны морь сайн давхиж байвал уяа нь эвэлсэн хэрэг. /Дунд сунгаа нь хол замд, олон морьдтой шавхаж уралддаг, уяаны үеийн ачааллын оргил нь шүү дээ/ Үүнээс цааш, уяаны үеийн хоёр дахь шат буюу ир тааруулах, ирлэх шат эхэлнэ. Үүнийг тамирчны бэлтгэлийн оргил цэгтэй адилтгана. Монгол Улсын Манлай уяач Х.Сүрэнхор агсан хээр азаргаараа жишээлэн морины ир тааруулах талаар залууст их ярьдаг байсан гэдэ?. Олон уяач морио зөв эвлүүлж сайхан уяна, тэдний дундаас хэн чухам морьдоо ирлэж чадаж байна, түүний морьд л түрүүлнэ. Тэгэхлээр хамгийн олон морь түрүүлгэсэн уяачийг л жинхэнэ ир тааруулж байгаа гэж ойлгож болно.
80-90-ээд оны үед Монгол Улсын Тод манлай уяач Д. Даваахүү морьдоо жинхэнэ ирлэж уядаг байлаа. 2003 онд Цэнгэлийн Манлай саарал азаргыг чухам л ирлэж чадсанаас түрүүлсэн. 2004 оны хувьд бол Монгол Улсын Манлай уяач Г.Сандуйжав онцгой сайхан ирлэн уяж, улс бүсийн уралдаануудаас 9 түрүү, 16 айраг авсан байдаг. Ер нь уяачийн эрхэм дээд цолыг автал морь уяхад аргагүй л ирлэж сурдаг юм байна гэдэг нь Монгол Улсын Тод манлай уяач Д. Онон, Ц. Аюуш нарын амжилтаас харагдаж байна.
Уяаны дараах үе нь наадмын их уралдааны маргаашнаас эхэлнэ. Энэ үед морьд маш их ядарсан, хэрэв зөв сайн уягдаагүй бол бүр ч хүндхэн байдаг. Энэ үед ялангуяа халуун амьсгаан дээр нь морьдоо сайн хөдөлгөж, уяач хүн бүр өөрөө маш нямбай ажиглаж байх хэрэгтэй. Сүүлийн үеийн залуу уяач нар үүн дээр их алдаж байна. Энэ хариуцлагатай үе шатны ажлыг морь унасан хүүхэддээ голдуу даалгаад өөрсдөө өөр зүйл рүү шамдан ордог нь туйлын буруу. Та өнөөдөр найр наадамд наргиж цэнгэх гэж ирсэн наадамчин хүн биш, хурдан морь уяж яваа уяач хүн гэдгээ ухамсарлаж аливаа зүйлд тэвчээртай хандах хэрэгтэй.
Юуны өмнө давхиад ирсэн морины чинь амьсгаа хэр зэрэг хурдан бууж байгааг аж. Амьсгаа нь намжсан хойно цавьных нь дээхнэ, богино хавирганы нь ардхан үл мэдэг чичиргээ байна уу, үгүй юу? Хэрэв тэнд жижиг чичиргээ байвал гэдсэнд нь хөвөөний үлдэгдэл ямар нэг хэмжээгээр байна гэж үз, тэгээд одоо, ирэх намар, хойтон хавар яах, ямар ажил хийхээ бод. Мөн амьсгаа нь намжсан атал зүрхний нь цохилт намдахгүй байж мэднэ. Үүнийг мэдэхийн тулд буруу талд нь гараад баруун гараа сэрвээн дээр нь тавиад, зүүн гарынхаа алгаар бураа суганд нь дарж үз. Зүрх нь хэт чанга цохилж байвал, дэлсээтэй байна гэж үзээд малын эмчид хандаж, зүрхний ажиллагааг нь сайжруулах тариа хийлгэж болно. Хөлд нь цус бууж байвал хүйтэн усаар шавших буюу хүйтэн усанд гишгүүлж болно. Гишгүүлж явахад дүлж байна уу, дүлээд баас гарч байна уу, ямар баас гарч байна. Сальсан бүрхүүлтэй хатуу хомоол гарч байна уу, шингэн чацга гарч байна уу. Энэ бүгдэд таарсан эмчилгээ хэрэгтэй. Уяач хүн цаг алдалгүй мориндоо шаардлагатай эмчилгээ заслын ажлыг хийх нь зүйтэй. Зөв сайхан уягдсан морь бол их наадмын уралдааны дараах зүдэргээ нь амархан гарч, өнгө зүс орно.
Давхиад ирсэн морийг уяж хонох нь ч бий, энэ бол биеийг нь тайван байлгаж, булчингуудыг нь амрааж байгаа хэрэг.
Маргааш өдөр нь биеийн хөшөөгий нь гаргахын тул уяа тойруулан шогшуулан чийгтүүлж, мөн ойрхон зуур зөөлхөн тавих хэрэгтэй. Үүнийг хорон хөлсийг нь авах гэж нэрлэдэг бөгөөд хэрэв өөр наадамд давхар уяхгүй бол эндээс морьдын их амралтын үе эхэлдэг болой. Энэ хөлснөөс сар орчмын дараа буюу 8 сарын дундуур нартай дулаан өдөр морьдоо хатгаж болно.
"Тод магнай сэтгүүл" 2010 оны 10 сар дугаар № 11

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 минутын өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
1 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
1 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
4 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
5 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
6 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
22 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
23 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
4 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
5 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
6 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
23 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
11 минутын өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
1 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
1 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна