Нэрт уяач Сүрэн хиагийн зээ хүү С.Сүх: Аавын маань хэлсэн ёс юм шиг биелдэг байсан


-Таныг халхын нэртэй уяачдын нэг Сүрэн хиагийн зээ хүү гэдэг. Өвөөгийнхөө талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Миний өвөг эцэг Сүрэн хиа одоогийн Дорноговь аймгийн Алтанширээ сум, тэр үеийн Сэцэн вангийн хошууны хүн. Эцэг нь Говийн Сэцэн вангийн хиа Жамсран гэж хүн байсан юм билээ. Жамсран хиа морь сайн таньдаг, сайн ч уядаг хүн байсан гэдэг. Хиа гэдэг нэг ёсны түшмэд, бараа бологч нь юмуу даа. VIII Богдыг залахаар Төвд явахдаа говийн Сэцэн ноён Жамсран хиаг дагуулж явсан байдаг. Тэгэхээр их ойрынх нь хүн байсан болж таарч байгаа биз.
-Сүрэн хиа чинь Төв аймгийн хүн биш юмуу, би тэгж ойлгодог?
-Одоогийн Баян сум чинь тухайн үедээ Авдарбаян нэртэй байсан юм. Тэгтэл тэндэхийн Бамбар эрдэнийн хийдийн хувилгааны хойд дүр Сэцэн вангийн хошуунаас тодорсон юм билээ. Тодрох тодрохдоо Жамсран хиагийн нэг хүү нь байж таарахгүй юу. Нөгөө яриад байдаг Богдын тамгатай долоон хутагтын нэг шүү дээ. Аав маань тэгэхэд цуг ирж, манайхан энд суурьшсан.
-Аав маань гэхээр Сүрэн хиа тухайн үед хижээл хүн байжээ дээ?
-Үгүй ээ. Би чинь өвөө дээрээ өссөн, өвөөгөөрөө овоглодог хүн шүү дээ. Тийм болохоор өвөөгөө “аав” гэж дууддаг юм.
-Би андуураагүй бол таныг УИХ-ын гишүүн Я.Батсуурьтай хамаатан гэдэг байхаа?
-Тиймээ, үүнийгээ бид хожуу мэдсэн./инээв/ Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу буюу одоогийн Дорноговь аймгийн нутаг Үйзэнбудар хэмээх газар Жамсран хиа, Чүлтэмжамц гэлэн, Төр дархан гэж ах дүү гурав нутагладаг байсан юм билээ. Батсуурь бол Төрдарханы удмын хүн. Дорноговь аймгийн намын хороон дарга, төв хороонд намын ажлын хэлтсийн дарга хийдэг байсан Пүлжин гэж эдний удмын нэг хүнээр дамжуулж анх ах дүүсийн холбоотой гэдгээ мэдсэн юм. Харин Чүлтэмжамц гэлэнгийн удмын хүн гэвэл Дундговь аймагт хавчиг Шарав гэдэг хөгшин байсан. Удам судраа хөөвөл бид ийм хамааралтай улс гээд хотод ирэхээрээ манайд ирдэг. Хүүхдүүдээ хүртэл авчирч танилцуулж байлаа. Хожим нь Я.Батсуурь Тайландаас ирснийхээ дараахан биднийг Дорноговь аймгаар дагуулан явж өвөг дээдсийн маань нутаглаж байсан Үйзэнбудар хэмээх газрыг үзүүлсэн дээ.
-Өвөг дээдсийнх нь адуунд дуртай чанар гишүүнд өвлөгджээ дээ янз ?
-Аан харин тийм. Би бас тэгж боддог юм. Мань хүн моринд мөн хорхойтой шүү. Хэдхэн хоногийн өмнө Алтангадас одонгийн мялаалга болоод би очихдоо бас “манайхан эрт дээр үеэсээ адуунд дуртай улс. Цусанд нь адуу байдаг байх” гэж хэлсэн.
-Сүрэн хиаг морь их сайн таньдаг, мундаг уяач байсан гэлцдэг юм билээ?
-Говийн Сэцэн ноён тэр хавийнхаа аль л хурдан хурц гэсэн морьдыг цуглуулсан байсан байлгүй. Тэдгээрийг нь аав их сайн уядаг байсан юм шиг байгаа юм. Би бага байсан болохоор тэр талаар нь асууж байгаагүй. Харин танай ноён морь нь давхихгүй бол загнадаг байсан уу? гэхээр “үгүй ээ, манай ноён тийм хүн байгаагүй. Чи хэдэн айраг түрүү авах гэж байна” гээд асуудаг. Залуу хийморьтой байсан болохоор хэлснээ бараг биелүүлчихдэг байж. Тэгэхээр юу хэлэхэв” гэдэгсэн.
-Морь нь айрагдаж, түрүүлэхээр шан харамж өгдөг л байсан байлгүй?
-Морь сайн уясны шагнал гээд нэг жоохон ногоон чулуу байдаг байсан юм. Түүгээр нь би гаанс болгож татаж байгаад ахынхаа хүүд өгсөн. Алга хийсэн гэдэг байх шүү. Арай ухаан орсон хойноо сонсохоор тэр нь отог жинснийх нь орой байсан юмуу даа.
-Говийн ноёны морийг уяад гаргасан амжилтыг нь мэддэггүй юм байж. Төв аймагт ирснээсээ хойших амжилтыг нь мэдэх үү?
-Би бага байсан болохоор сайн мэдэхгүй л дээ. Тухайн үед айрагдаж түрүүлсэн морьдын жагсаалт энэ тэр нь байдаг бол тэнд л бий байх даа. Хэдэн үнэмлэх байсан нь үрэгдээд алга болсон байна лээ. Одоо ганцхан АХ-ын 25 жилийн ойн баяр наадмынмөнгөн морьтой нэг л үнэмлэх бий. Хэрвээ би андуураагүй бол Баян суманд ирснээсээ хойш гурван түрүү, дөрвөн айраг авсан байх. Мөн аймгийн наадамд хоёр жил дараалан хоёр морь түрүүлгэж байсан юмдаг.
-Эргээд бодоход аав тань уяаны үед юуг эрхэмлэж, юуг цээрлэдэг байсан бэ?
-Ямар ч гэсэн морь их сайн мэддэг хүн байсан. Гэхдээ их даруу хүн байсан юмуу даа. Юу юуны түрүүнд хүрэлгүй дуугарахгүй. Хүн морь асуухаар “Их сайхан амьтан байна. Хурдан байлгүй дээ л” гэдэг. Өөр юм хэлдэггүй байсан гэдэг. Нэг явдал яръя л даа. Манай сумын дарга Очир гэж хүн байлаа. Тэр хүн ааваар морио шинжүүлэх гээд асуухаар хэлдгээ л хэлээд өөр олигтой юм ярьдаггүй байж л дээ. Тэгэхээр нь зориуд аавын явах замыг нь тосуулаад адуугаа оруулчихаад өөрөө алсаас харж байж л дээ. Аав нэг үрээг нь тойруулаад харж байснаа яваад өгч. За Сүрэн гуай үүнийг л хараад байсан гэж бодоод нөгөөхөө уях гэсэн нэг л эвлэж өгөхгүй байхгүй юу. Тэгсэн аав тэрийг нь мэдчихээд “Очирыг тэр үрээгээ надад аваад ир. Би нэг оролдоод үзье” гэж хэлүүлсэн гэдэг. Тэр нь нөгөө алдарт Очирын хээр азарга шүү дээ. Бас нэг ийм явдал болсон. Манай нутгийн Дэмчиг гэдэг өвгөнд манай хээртэй чацуу нэг хурдан хээр морь байлаа. Аав нэг удаа очиж харчихаад ирээд гаслаад болдоггүй. Энэ морийг сунгахгүй бол бахардаж унана шүү гээд л. Манайхан ч эзэн нь өөрөө мэдэж байгаа байлгүй та юунд нь ингэж бухимдаад байгаа юм” гэцгээж байтал аав “Би ерөөсөө очиж хэлдэг хэрэг” гээд намайг дагуулаад явлаа. Очоод ”Дэмчээг чи энэ хээр морио сунгахгүй бол их тарган байна шүү. Аягүй бол бахардаж унана” гэтэл хариуд нь “би мэдэлгүй яадаг юм. Хавар Чойжин морь хөөгөөд онгойлгочихсон” гээд халгаасангүй. Тэгсэн нээрээ хэлснээр нь нөгөө сайхан хурдан морь чинь бахардаад эндчихсэн.
-Үнэхээр адуунд нүдтэй ясны уяач байжээ?
-Тийм шүү. Манай нутагт хурдан хар азаргатай “Гонзгой” Өлзий гэж нэг хүн байлаа. Нэг зун наадмын өмнөхөн юмдаг. Өлзий гуай хар азаргаа хөлсөлж байна гэтэл аав “Хэ цс бараг утсаар торгоож байж уралдах байсан юмыг хөлслөөд, одоо нэмэргүй ээ” гэсэн. Нээрэн л маргааш нь нөгөө айхтар хурдан азарга чинь мултарчихсан. Бас манай сумын хулгар Чойжилсүрэн гэж хүн байлаа. Тэр хүн ааваар уяулах гээд нэг хээр соёолон хөтөлчихсөн ирсэн юм. Тэгсэн аав гарч харчихаад “Чиний энэ унаж яваа морь хэдэн настай юм бэ? Би энийг чинь оролдоод үзье” гээд авч үлдсэн. Тэгээд наадмын өглөө бидэнд хүүхдэд нь зам сайн зааж өгөөрэй гээд байсан. Эргээд бодоход түрүүлэх нь гарцаагүй урдаа морьгүй юм чинь замыг нь сайн зааж өгөөрэй л гэсэн юм билээ л дээ. Аавын хэлсэнчлэн тэр наадамд хар морь түрүүлсэн. Энэ мэтчилэнгийн явдлууд бишгүй л тохиож байлаа.
-Сүрэн хиа хээр морио хурдан байх үед нь бэрдээ унуулна гээд өнжөөж байсан тухай нутгийнхан ярьдаг юм билээ. Та энэ талаар юу хэлэхсэн бол?
-Мэдэлгүй яахав. Бааяа гэж манай ахын авгай. Манай хээр морь чинь их сайхан бие хаатай гоё адуу байсан л даа. Тэгсэн ёстой л хурдан байх үед нь манай тэр бэр ахад “хээрийг энэ наадмаар унах юмсан” гээд хэлчихэж. Тэгсэн ах уурлаад “моринд хутаг суулгах гэлээ” гээд загнаж байхыг аав дуулчихаад “Чи эх хүнээс гараагүй юу. Хүн уналаа гээд хутаг суудаг мал гэж хаана байдаг юм. Энэ жил хээрийг уяхгүй унуул” гээд нэг жил өнжөөж байсан юмдаг.
-Тэр хээр үрээ соёлондоо улсад түрүүлсэн бил үү?
-Үгүй ээ, тэр чинь өөр адуу.Миний яриад байгаа чинь улсад дөрөв айрагдсан хээр морь маань шүү дээ. Хээрийг эхэндээ ч ааваас бусад нь нэг ойшоодоггүй байсан юм. Улсад байтугай, жижиг наадмуудад ч уяад ордоггүй. Тэгсэн нэг намар Баян сум наадам хийхээр болоод аав, Жаал ах,бид гурав явлаа. Тэгсэн аав “хээр үрээгээ арай ахиудхан сунгачихаарай” гэж байна. Намар давхар уяагаар шүү дээ. Тэгэхээр нь би дураараа загнаж “тэрийг сунгаж яадаг юм. Ямар давхих биш” гээд хэлээд тавьчихлаа. Аав “чи мэдэхгүй байнаа. Энэ үрээ нэг юм дуулгана шүү” гэсэн. Нээрэн л хээр үрээ тэр наадамд айрагдаж, дараа жил нь улсад түрүүлсэн дээ. Аавыг минь бурхан болдог жил хээр үнэхээр хурдан байсан. Харсан хүн болгон л “энэ жил хээр гарцаагүй юм байна л “гээд байсан. Тэгсэн юу байхав. Олны цагаан хэл ам аюултай шүү. Муу аав минь тэр жил зун намаржин өвчтэй байж байгаад бурхан болсон доо.
-Тухайн үед түрүү морьдын эздийг Чойбалсан хүлээж авдаг байсан гэдэг. Аав тань жанжинтай нүүр тулж байсан биз?
-Тэгэлгүй яахав. Хоёр гурван ч удаа уулзсан. Хамгийн анх цагдан сэргийлэхийн дарга нэг бүдүүн шар хурандаа машинтай давхиж ирээд “таныг Чойбалсан маршал аваад ир” гэж байна гэсэн. Тэгсэн аав “би машинд суухгүй. Хүүтэйгээ мориор очно” гээд үлдсэн. Тэгээд Яармагийн дэнж дээрх хөх хашааны гадаа очоод намайг морио харж бай гээд орчихож билээ. Юу ярьсан юм бүү мэд. Цаг гаруй болоод гараад ирсэн. Хүүхэд байсан болохоор гарыг нь дагуулаад хараад л байлаа. Манай аав бас их сонин хүн шүү. Гадаа хүүхэд байгаа гээд ганц чихэр ч аваад гараад ирэхгүй. Тэгсэн хэрнээ өөрөө “улаан архи уулаа, будаатай хоол идлээ” гээд л ярьдагсан. /инээв/Тэр үед морь түрүүлж айрагдахад цай, даалин л өгдөг байж билээ. Хүүхэд юм болохоор чихэр горьдоод хардаг л байсан биз.
-Та аавынхаа уяаны эрдмийг өвлөсөн үү? Ер нь өөрийн нэртэй адуу уралдуулж байв уу?
-Эрх нь дэндсэн амьтан байсан болоод юм сурч чадаагүй ээ. Ойр зуурын ажилд нь л оролдцог байсан. Тэгээд ч сургууль номын мөр хөөгөөд явчихсан даа.
-Сонирхолтой сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Урт насалж удаан жаргаарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна