Сумын Алдарт уяач Г.Доржсүрэн: БАГА НАСНЫ АДУУГААР СУМЫН БАЯР НААДМААС 20 ГАРУЙ АЙРАГ ХҮРТСЭН


Төв аймгийн Баян сумын уугуул, сумын Алдарт уяач Гэцэлийн Доржсүрэн гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. Тэрээр 1953 оны намар Нарангийн тахилт хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд хоёр удаагийн "Энх сүрэгтэн" аж.
-Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмын хязаалангийн уралдаанд нагац ахын тань цагаан үрээ аман хүзүүдсэн байдаг. Тэгэхэд та хэдтэй байсан бэ?
-17-той байсан. Тэр үед нагац ах их нас, хязаалан гээд гурав, дөрвөн морьтой нутгийн Ванган гэдэг өвгөнтэй хамт явсан юм. Төв аймгийн Бөхөг хавьцаа сунгахад ахын морьд гурав, дөрвөөр л давхиад байсан.
Тэр жилийн улсын баяр наадмын хязаалан насанд зайдан хонгор үрээ түрүүлж, түүний араас манай нагацын цагаан үрээ ирсэн. Манай үрээ уг нь эмээлтэй мордсон ч Айдасын даваагаар дээшээ цогисоор байгаад эмээл нь цээжиндээ ирчихсэн. Цогисоор гарсан ганц үрээ нь манай тэр цагааныг гэдэг юм. Тэр наадмын дараа хоёр Мөнх аварга манай майханд орж ирж байлаа.
Би хойтон жил нь цэрэгт мордсон. Тэр жил соёолондоо сумын баяр наадамд хол тасархай түрүүллээ гэж дуулдсан. Улсад уралдсан бол түрүүлэх л байсан байх.
-Таны нагац Гэцэл гуай залуудаа ямар ажил алба хашиж явсан юм бэ?
-Анх нэгдэл нийгмийн үед адуу хариулж байсан гэнэ лээ. Эхний жил адуутайгаа уруудаад, ногоо ургасан хойно үстэй дээлтэйгээ л буцаж ирж байсан гэдэг.
-Мичин жилийн зуднаар уу?
-Тийм. 1944 оны зуднаар.
-Нэгдлийн адуутай юу?
-Үгүй, өөрийнхөө адуутай явсан юм шиг байна лээ.
-Аль нутгийн хүн бэ?
-Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын хүн.
-Гэцэл гэж ямар учиртай нэр юм бол?
-Дээр үеийн лам нар л нэр хайрласан юм гэсэн. Өөрөө бол хар хүн л дээ.
-Гэцэл гуай айлын хэд дэх хүүхэд байв?
-Эцэг, эхээс хоёулаа. Манай ээжийг таван настай байхад Халх гол руу цэрэгт явсан гэдэг юм. Их бууны ангид таван жил алба хаагаад, Халх голын дайнд оролцсон хүн.
-Та өөрөө айлын хэд дэх вэ?
-Би дөрөв дэх нь. Манай нагац ах үр хүүхэдгүй болохоор намайг болон хамаатны дүүгээсээ хүү, охин хоёр бас өргөж авсан юм. Ингээд бид хоёр гэртээ гурав, гурвуулаа өссөн.
-Гэцэл гуай хэдий үеэс морь уяж эхэлсэн юм бол?
-1971 онд улсын баяр наадамд үрээ айрагдуулж байсан гэхээр 1950-иад оны үеэс морь уяж эхэлсэн юм болов уу даа. Хонин нүдтэй саарал морийг нь би сүүлдээ унаж уралддаг болсон. Харин улсын баяр наадамд айрагдсан цагаан үрээ нь энэ сумын Чүлтэндамбий гэдэг хүний улаан азарганы төл байгаа юм. Эх нь Догмой Гомбосүрэн гэдэг хүний адууны угшилтай юм гэнэ лээ.
-Цагаан үрээгээ даага, шүдлэнд нь уясан юм уу?
-Уясан. Даагандаа сумандаа болон Цагаандэлгэрт, шүдлэндээ сумын баяр наадамд түрүүлсэн. Бага насандаа цадиггүй хурдан байсан даа. Саахалтын чинээ газар тасраад л ирдэг байлаа. Тэгээд хязааландаа улсын баяр наадамд айрагдаж, соёолондоо сумын баяр наадамд хол тасархай түрүүлсэн юм. Хойтон жил нь сумын баяр наадамд мөн л айрагдсан. 16 нас хүртэл нь уясан. Ер нь сумын баяр наадамд тоймгүй олон түрүүлж, айрагдсан даа.
-Цагаан морьтой нэг угшилтай өөр ямар ямар адуу илт давуу амжилт үзүүлж байв?
-Олон бий. Шарга буурал морь соёолон хүртлээ сумын баяр наадамд айраг алдаагүй. Найман настайдаа сумын баяр наадамд түрүүлж байлаа. Шарга морь шүдлэнгээсээ эхлээд сумын баяр наадамд айрагдаж эхэлсэн. Одоо ч тэр угшлын адуунууд бий. Долоон настай нэг улаан морь байна. Соёолондоо Баянжаргалангийн баяр наадамд зургаалсан. Энэ жил сумын баяр наадамд сойно.
-Гэцэл гуай нас өндөр болтлоо морь уясан гэдэг байх аа?
-Тийм ээ, 70 гартлаа морь уясан. Нас ахиснаас нь хойш би голлож, өвгөн зааж зааварлаад л уядаг болсон. “Миний хүү их насны морь уяж чадахгүй байх. Бага насны л морь уяж байгаарай” гэж захисан юм. Их насны морь их нягт нарийн уяатай болохоор тэгдэг байсан болов уу.
-Та одоо их насны морь уяж байгаа юу?
-Одоо л уяж байна.
-Гэцэл гуай их насны морьдоо ижлээр нь уядаг байв уу?
-Зургаан насны морьдоо дан дангаар нь уядаг байсан юм. Хоргойн хонгор гээд Норов гуайн адууны угшилтай адууг нэгдэлд байхад нь айрагдуулж байлаа.
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь хэдэн оны хаанахын наадам байв?
-Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор их сайхан наадсан. Сайн ч уясан. Гэхдээ нэг дор олон айраг, түрүү авч байгаагүй.
-Морь хэр сайн таньдаг байсан бэ?
-Сайн танина шүү. “Энэ зүгээр адуу байна” гэсэн л бол тэр нь сайн давхидаг байлаа. Солгой хэрнээ морь ч сайн уургалдаг байсан. Эмнэг хангал сургахдаа эрэмгий. Морь ч сайхан унаж эдэлдэг байлаа. Сураар юм хийхдээ ч гарамгай. Бас шагай сайхан харвадаг байлаа. Шагай харвааны үеэр их сайхан уухайлдаг байсан гэж үеийнх нь хөгшчүүл ярьдаг юм.
-Уралдааны өмнөхөн аав, хүү хоёрын дунд нэгэн сайхан нандин яриа өрнөдөг шүү дээ. Та хоёр ингэхэд юун тухай ярилцдаг байв?
-Өөрт нь нэг барагцаа байдаг байсан юм шиг билээ. Хонгор даагыг шүдлэн, хязааланд нь мордуулчихаад дагаж явснаа “За, одоо ч ирэх дөхөж байгаа даа. Хоёулаа тэр дошин дээр гараад суучихъя” гээд доошлоод сууж байтал хүрээд ирсэн. Нэг их олон ч юм ярихгүй л дээ. Ер нь адуугаа сайн давхина гэж бодвол “энэ зүгээр болно оо” л гэдэг байсан юм.
-Тэгээд хонгор үрээ хэдээр ирсэн бэ?
-Манай энд Доржваа гэж сайн адуутай хүн байсан юм. Түүний хээр үрээтэй зуузай холбоод л орсон доо. Барианы адагт хүмүүс ч хашгиралдаад байсан. Тэгээд манайх буруу талдаа ирсэн болохоор аман хүзүүнд баригдсан юм.
-Уяач бүрт л уясан адууныхаа уяа сойлгыг таарч байгаа эсэхийг шинждэг арга байдаг. Гэцэг гуай ямар аргаар шинждэг байсан бэ?
-Хөлсийг нь долоож үздэг байсан.
-Танайх дан бүгээн зүсмийн адуутай юм байна. Аавын тань цагаан морины угшлынх уу?
-Тийм. Олон бүгээн, загал адуутай болохоор зарим хүн холоос харахаараа хонь гэж андуураад байдаг юм. Аав маань унаган адуугаа л голдуу уядаг байлаа. Миний мэдэхээр Галшараас хэдэн адуу авч, цус сэлбэсэн.
-Та хэдэн оноос бие даан морь уяж эхэлсэн бэ?
-1976 оноос хойш л уясан. Анх улаан, шарга хоёр морио аавтайгаа нийлж уяж байлаа. Түүнээс хойш аавын хэлснээр бага насны адуунууд л нэлээд хэдийг айрагдуулсан. Сумын баяр наадмаас 20 гаруй айраг авсны дотор ганц азарга л байсан.
-Тэр азарга танай унаган адуу юу?
-Тийм ээ, манай унаган хул азарга шүдлэнгээсээ хавчиг хүртлээ тасралтгүй айрагдсан.
-Хүүхдүүд тань удам залгаж, морь уяж байна уу?
Том хүү маань уяж байна.
-Улсын баяр наадамд оролцдог уу?
-Үгүй ээ. Энэ жилийн наадамд л оролцох санаатай бага насны хоёр адуу тэжээж байна. Удам ч сайтай юм. Хүмүүс тэжээлгүй адуу явдаггүй л гэх юм. Энэ хоёрыгоо сая хөдөлгөсөн, сайхан л хөдөлж байна лээ.
-Та адууныхаа цусыг хэр сэлбэсэн бэ?
-Би гүү л голдуу авдаг юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дорноговийн Иххэт, Хэнтийн Галшар, Мөрөнгөөс хэдэн сайхан гүү авсан. Заримынх нь төл сайхан л давхиж байсан. Даанч 2000 оны зуданд бүгдийг нь алдаад, азаргатайгаа нийлээд долоохон адуутай үлдсэн. Одоо эргээд сайхан адуужиж байна.
-Таны хувьд хамгийн одтой сайхан наадам хэзээ тохиов?
-1977 онд шарга буурал морь маань найман настайдаа сумын баяр наадамд түрүүлсэн юм. Тэр үед би нэгдлийн мал хариулж, Баян-Улаанд адуугаа аваад гарч байлаа. Тэгсэн адуу нутаг руугаа гүйгээд хоёрхон морьтой үлдчихсэн юм. Нэг нь тэр шарга буурал морь байсан юм. Их ч тарган байсан.
-Та хоёр ч удаа “Энх сүрэгтэн” болж байсан юм байна. Ямар мал малладаг байсан юм бэ?
-Суурь үхэр хариулдаг байлаа. Тэгээд хоёр жил дараалан “Энх сүрэгтэн” болж байсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг болгон тань хурдан байж, урамтай сайхан наадах болтугай.
"Тод магнай" сэтгүүл. Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна