Хязаалан 256 бүртгүүлжээ

А.Тэлмэн
16 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морьдын уралдаан хязаалан насны уралдаанаар эхэлдэг түүхэн уламжлалтай билээ. Өнөө жилийн баяр наадамд 256 хурдан хязаалан бүртгүүлсэн байна. 

Улсын наадамд айргийн дөрөвт хурдалсан Сүхбаатар аймгийн алдарт уяач Х.Тольгэрэлийн уяж хурдлуулсан хээр халзан, бүсийн уралдааны түрүү Адъяагийн Наранбаатарын хар, улс, бүсийн айргийн эзэн Архангай аймгийн алдарт уяач Чимэдийн Мөнхбатын хээр, Өмнөговь аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан, Мандал хурд, Төв баруун бүсийн уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уяач Батчулууны Лхагвасүрэнгийн шүр халтар, бүсийн уралдааны аман хүзүү Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Цагаанайн Зулхүүгийн бор халзан, бүсийн уралдаанд айрагдсан Монгол улсын Манлай уяач Баатарын Даваадоржийн ухаа халзан, бүсийн уралдаанд айрагдсан Төв аймгийн Заамар сумын Загдсүрэнгийн Баярсайханы алаг, Говь шанхын айргийн эзэн Дорнод аймгийн алдарт уяач Сэлэнгэсайханы Галтын хүрэн халзан, бүсийн уралдааны айргийн эзэн Ховд аймгийн Чандмань сумын харъяат Баатаржавын Лхагвацэрэнгийн халтар халзан, Монгол улсын тод манлай уяач Батсайханы Гантигийн сартай хүрэн, Монгол улсын тод манлай уяач Галбадрахын халтар,  Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Бүдийн Отгонсэлэнгийн бор халзан, Хүрээ цам даншиг наадмын аман хүзүү Архангай аймгийн уяач Даваанадмидын Бэхбатын идэр хар, даншиг наадмын айрагт хурдалсан Нийслэлийн алдарт уяач Ломбын Эрхэмбаярын дураараа хонгор, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын алдарт уяач Батмөнхийн Амарболдын хээр зэрэг  хурдан хязаалангууд мордлоо.

А.Эрдэнэчимэг

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.