153 азарга бүртгүүлжээ

А.Тэлмэн
5 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд 153 сүргийн манлай бүртгүүлсэн байна. 

Тэдгээрээс онцлон дурдвал улсын наадмын дөрвөн айраг, бүсийн наадмын таван айргийн эзэн Булган аймгийн уугуул Хишигжаргалын Аминхишигийн Цолмон халзан, улсын хоёр айраг, бүсийн нэг түрүү, хоёр айргийн эзэн Орхон аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын зээрд, улсын хоёр айраг, бүсийн дөрвөн айргийн эзэн Хөвсгөл аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Дүгэрсүрэнгийн Отгонлхагвын хүрэн, улсын хоёр айргийн эзэн Улаанбаатар хотын Лхагвасүрэнгийн Нямтулгын хар, улсын зургаан айргийн эзэн Хөвсгөл аймгийн Алдарт уяач Халада группын ерөнхийлөгч Ганбаатарын Батбаатарын хээр, улсын дөрвөн айргийн эзэн Завхан аймгийн харьяат МУ-ын Тод манлай уяач Т.Ууганбаярын Уулс хүрэн, улсад нэг түрүүлсэн Орхон аймгийн уяач Зэсэндэмидийн Тэмүүжингийн Хул хонгор, улсын наадамд түрүү Увс аймгийн уугуул МУ-ын Алдарт уяач Б.Норовсамбуугийн Гоё хээр, улс бүсийн нэг түрүү, дөрвөн айргийн эзэн Увс аймгийн уугуул, МУ-ын Алдарт уяач Далайн Батбаярын сартай хул, улсын нэг айраг, бүсийн хоёр айргийн эзэн Говь-Алтай аймгийн уугуул Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр, улсын наадмын нэг түрүү Дархан-Уул аймгийн уяач Ганболдын Ариунболдын хар, улсад нэг айрагдсан Архангай аймгийн уяач Чимэдцэрэнгийн Энхбатын улаан буурал, Өмнөговь аймгийн Алдарт уяач Шанх транс ХХК-н захирал Чойжилын Батжаргалын хүрэн халзан, Сэлэнгэ аймгийн уяач Данзандоржийн Одхүүгийн зээрд, улсын нэг, бүсийн хоёр түрүү, хоёр айргийн эзэн Булган аймгийн харьяат Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор, бүсийн наадмын хоёр түрүү Завхан аймгийн уяач Юндэндоржийн Байгалийн хонгор, бүсийн нэг түрүү, нэг айргийн эзэн Баянхонгор аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Искрагийн Золбоогийн хүрэн халзан, бүсийн наадмын хоёр айрагдсан Хөвсгөл аймгийн Алдарт уяач Цэрэндоржийн Амарсанаагийн халтар, бүсийн наадамд хоёр айрагдсан Дундговь аймгийн Алдарт уяач Цэндсүрэнгийн Ононбатын хүрэн халзан, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн Төв аймгийн уугуул, МУ-ын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн халтар, бүсийн хоёр түрүү Хэнтий аймгийн уяач Цэдэндоржийн Отгонбаатарын ногоон, бүсийн нэг түрүү, нэг айргийн эзэн Завхан аймгийн уугуул, МУ-ын Алдарт уяач Чинбатын Болд-Эрдэнийн халтар, бүсийн уралдааны түрүү Баянхонгор аймгийн уяач Рэгсүрэнгийн Цогтбаярын хээр, бүсийн наадмын айргийн эзэн Говь-Алтай аймгийн уяач Гончигсүрэнгийн Амгаланбатын ембүү хээр, Өвөрхангай аймгийн алдарт уяач Дондогсэрчингийн Лхамсүрэнгийн халтар, Увс аймгийн уугуул Монгол улсын алдарт уяач Ц.Мөнх-Эрдэнийн ембүү халзан, Увс аймгийн уяач Нэмэхжаргалын Гантулгын хонгор, Ховд аймгийн уяач Хуягбаатарын Мөнхбаатарын шувуухай хүрэн, Төв аймгийн алдарт уяач Б.Саранхүүгийн зээрд халзан, Архангай аймгийн алдарт уяач Цэрэннадмидын Амартүвшин, Ховд аймгийн уяач Баатаржавын Лхагвацэрэнгийн сартай хээр, Говь-Алтай аймгийн уяач Бямбажавын Пүрэвжаргалын хээр буурал, Өмнөговь аймгийн уяач Бат-Эрдэнийн Энгүүний халтар,  Баянхонгор аймгийн уяач Дэндэвийн Ганболдын од хээр, Говь-Алтай аймгийн алдарт уяач Базаррагчаагийн Баасандоржийн хээр цоохор зэрэг хурдан азарганууд морджээ.


Уралдах азаргануудын сэрвээний өндрийг хэмжих үйл явц үргэлжилж байна.

А.Эрдэнэчимэг 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.