АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны морьд

Сэтгүүлч
7 цагийн өмнө

“Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдааны эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна.  

1. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хүрэн халзан. Уралдаанч 8 настай Батын Ерөөлт, уяа сойлгыг Монгол улсын Манлай уяач Мөнхбатын Цэрэнжав.

2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Монгол улсын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар. Уралдаанч 12 настай Алтанбаганын Бадар-Ууган.

3. Төв аймгийн Заамар сумын ууугуул Монгол улсын Алдарт уяач Чалхаагийн Уламбаярын хээр. Уралдаанч 12 настай, Сарангэрэлийн Өлзийхүү, уяа сойлгыг сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир.

4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУ-ын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн халтар. Уралдаанч 11 настай Түвшинжаргалын Баянмөнх, уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Нямбаатар.

5. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, улсын Алдарт уяач  Цэндийн Энхтайваны хул. Уралдаанч 8 настай Ганболдын Жавхлантөр, уяа сойлгыг Тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр. 

6. Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул Өмнөговь аймгийн Алдарт уяач Галбаатарын Батнямын хонгор халзан. Уралдаанч 9 настай М.Амартүвшин, уяач сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Д.Онон.

7. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Шонхорын Доржрагчаагийн буган морь. Уралдаанч 9 настай Б.Пүрэвдаваа, уяа сойлгыг Монгол улсын Алдарт уяач У.Тамир.

8. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Алдарт уяач  Намсрайжавын Зоригтын саарал. Уралдаанч 13 настай Норжмаагийн Зол-Эрдэнэ. Уяа сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Т.Батзориг

9. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Ганбаярын хээр халзан. Уралдаанч 8 настай Дагвадоржийн Ууганбаяр, уяа сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэг.

10. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун. Уралдаанч 11 настай Дарьчулууны Отгоннасан, уяа сойлгыг Монгол улсын Тод манлай уяач Б.Бат-Өлзий.

Гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна