​Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ

Сэтгүүлч
3 цагийн өмнө

 “Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан дааганы уралдаанд газар газраас цугласан 240 даага бүртгүүлэн, 127 даага мордсон. Хурдан дааганууд 15 цаг 05 минутад гарааны зурхайгаас эргэн, 11км-т уралдаж барианд орлоо.

Түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шаравын Мөнгөншагайн сартай хээр даага хурдалж, наадамчин олноо баясгалаа.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хул халзан даага

айргийн гуравт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул аймгийн алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан

айргийн дөрөвт Дорнод аймгийн Матад сумын уаяч Цэндбаатарын Хэрлэнгийн буурал 

айргийн тавд Хөвсгөл аймгийн Галт сумын аймгийн алдарт  уяач Намжилдоржийн Нацагдоржийн хурдан хээр даага тус тус хурдаллаа.

Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хээр даага боллоо. 


А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна