Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ

Сэтгүүлч
9 цагийн өмнө

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Уяачдын наадамд зориулсан сонгомол ангиллын гурван насны морьд өнөөдөр Хүй долоон худагт уралдана. 

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу 07:00-08:30 цагт сонгомол дээд, 09:00-11:30 цагт сонгомол дунд, 12:00-14:00 цагт сонгомол бага насны морьдын уралдаан болох бөгөөд 17:30 цагт түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах хуваарьтай.
Сонгомол морьдын уралдаан уламжлал ёсоор дээд насны ангиллаар эхэлж байгаа бөгөөд 78 хурдан хүлэг бүртгүүлжээ. 
Тэдгээрээс онцлон дурдвал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор, хүрэн халзан, Төмөрбаатарын Галбадрахын халтар, Яруу сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Дагвдоржийн Зориг хонгор, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар, Нийслэлийн алдарт уяач Д.Шинэмөнхийн сартай зээрд, Хархорин сумын уяач Янгүгийн Содбаатарын хар халтар, Уянга сумын уяач Давааноровын Ганбаатарын хонгор, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын Буган хээр, Гансүхийн Хадбаатарын хүрэн халзан, Батсүмбэр сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач С.Лувсанравдангийн Луу халтар, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр, халтар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын алдарт уяач Ө.Ганзоригийн сартай хээр, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн хээр, Монгол улсын алдарт уяач Г.Батсугирын хонгор халзан, Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмидийн Замбуу халтар, Улаанбаатар хотын Багануур дүүргийн уяач Сандагдоржийн Батдоржийн хээр, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Буяндэлгэрийн халтар, Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Ч.Ганцогтын сартай хээр, Увс аймгийн Тэс сумын уяач Гавъяат барилгачин Мятавын Хүрэлбаатарын хүрэн халзан, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын алдарт уяач А.Амараагийн Од хээр, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аюулгүйн халтар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уяач Лхагвдоржийн улаан буурал, Өлзийт сумын уяач Дондогсэрчингийн Лхамсүрэнгийн хээр зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан олон цуутай хүлэг мордож байна. 


А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна