​Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжээ

Сэтгүүлч
10 цагийн өмнө

Ардын хувьсгалын 104 жилийн ой, Уяачдын наадамд зориулсан сонгомол ангиллын гурван насны морьд өнөөдөр Хүй долоон худагт уралдаж байна.  Сонгомол дунд насны ангилалд 106 хурдан хүлэг бүртгүүлжээ.  

Сонгомол дунд насны уралдааны бүртгэлээс харахад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул аймгийн алдарт уяач Чулуундаваагийн Тамирын сартай хээр, Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Давааноровын Ганбаатарын хүрэн, Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвдоржийн хээр, шүрэн зээрд, Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын алдарт уяач Ч.Отгонбаярын хээр, Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Пүрэвдоржийн хээр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъат аймгийн алдарт уяач Чулууны Ганцогтын сартай хонгор, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн саарал, Амармэндийн хүрэн халзан, Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул аймгийн алдарт уяач Жамъяансүрэнгийн Баттулгын халтар, Хэнтий аймгийн Дадал сумын уяач Б.Оргилын сартай халтар зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан олон цуутай хүлгүүд бүртгүүлсэн байна. 

Хэсэг хугацааны дараа хэн гэдэг уяачийн хурдан шандаст хүлгүүд түрүү магнай, айргийн эзэд болохыг та бүхэндээ хүргэх болно.

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна