​Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд түрүүллээ

Сэтгүүлч
8 цагийн өмнө

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо.

Сонгомол дунд насны морьдын уралдаанд 106 хурдан хүлэг бүртгүүлэн 94 хүлэг мордсон.   
Түрүү магнайд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн Наран зээрд  ирж торгон жолоогоо өргүүллээ.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъат аймгийн алдарт уяач Чулууны Ганцогтын сартай хонгор

Айргийн гуравт Хэнтий аймгийн Хэрлэн сумын алдарт уяач Энхболдын Болдгэрэлийн халтар,

Айргийн дөрөвт  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул аймгийн алдарт уяач Чулуундаваагийн Тамирын сартай хээр

Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн хүрэн 

тус тус хурдаллаа.

А.Эрдэнэчимэг, гэрэл зургийг Б.Ванчигсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна