МУСТА Н.БААСАНДОРЖ: “ХОС ШАРГА” ДУУГАА ХИЙЖ ДУУЛСНААР ХИЙМОРЬ ӨӨДӨӨ ЯВАХ БОЛСОН


Цомог:
1. “Зөөлөн зөөлөн замбуулин”
2. “Хосын хорвоо”
3. “Хос шарга”
Тоглолт:
1. 2005 он. “Зөөлөн зөөлөн замбуулин”
2. 2006 он. “Зөөлөн зөөлөн замбуулинд зөн минь
тэр л хэвээрээ”. Яруу найрагч Алтантүлхүүртэй
хамтарсан тоглолт
3. 2010 он. “Хосын хорвоо 1”
4. 2011 он. “Хосын хорвоо 2”
Д.Агваан
Н.Баасандорж
Хос шарга
Эрдэнийн чулуу шиг хос шарга
Энэ наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга
Эрсдэж хальсан хайран шарга
Алдар толгойг тойрсон шарга
Амгай тэнийтэл хадуурсан шарга
Ахин төрсөн дүү шарга
Ахын захиасыг даасан шарга
Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтарын төл шарга
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга
Уясан эзний найдвар шарга
Унасан хүүхдийн урам шарга
Уурга хэрэггүй баригдах шарга
Улсын наадмын түрүү шарга
Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтарын төл шарга
Төрийн наадмын түрүү шарга
Түмэн олны хайртай шарга
Цагаан гүүний шарга унага
Цамцаа дэрвүүлсэн хүүгийн шарга
Цайвар дэлтэй тод шарга
Цагийг эзэлсэн хурдан шарга
Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтарын төл шарга
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга
Түмэн олны хайртай шарга
Хайртай шарга аа
Наадам дөхөж байна. Монгол түмний наадам удахгүй сүрээ бахдууланхан эхэлнэ. Энэ л өдрүүдэд сэтгэл зүрхийг гэгэлзүүлэн, бас огшуулан “Хос шарга” эгшиглэнхэн. Тийм ээ “Толин хул, “Хос шарга” хэн болохоо гайхуулах шиг эгшиглэхийг яана.
Баянхонгор нутгийн уугуул Д. Агвааны шүлэг, ая зохиогч Н.Баасандоржийн ая “Хос шарга” дууны “эздийн” амжилтыг морины хорхойтнууд андахгүй болохоор энд дурдах илүүц бизээ. Харин дуу төрсөн түүх нь их сонин юм билээ. Тод манлай Эрдэнэчулуун цолны найраа хийхээр болжээ. Энд өөрийн дотны найз Агвааныг урьсан байна. Хамгийн хүндтэй найздаа хамгийн сонин содон бэлэг барих гэсэн Агвааны сэтгэлд олон янзын санаа эргэлдэж байсан ч нэг л биелэлээ олохгүй байж дээ. Гэтэл товлосон өдөр болох нь тэр. Орой нь “болзоондоо” явах Агваан өглөө нь цээжиндээ явсан үгсээ хэлхэн шүлэг тэрлэх нь тэр. Цаг ч болж мань хүн баярт очиж дээ. Зочдын сэтгэлийн үгс бэлгийн хамт хөвөрч хонгор нутгийн хүүгийн ээлж таарчээ. Нямбайлан зэхсэн цаасыг дэлгэж байгаад шүлгээ уншлаа даа. Хурсан олон сонсоод уяхан зарим нь уйлж байх юм гэнэ. Бас халуун алга ташилтаар мялааж байх юм гэнэ.
Сэтгэл догдолсон найрагчийн бодолд дуу болгох санаа төрж нутгийн хүү Баасандоржид санал тавьсан байна. Шүлгийг уншиж үзсэн түүнд урам бүтээлийн онгод дороо л бууж төдөлгүй нэгэн шинэ дуу төрөх нь тэр. Бэлэн болсон дуугаа хэнээр дуулуулах вэ гэж Агваанаас асуутал дуучин Банзрагчийг санал болгожээ. Баасандорж, Банзрагч хоёр СУИС-ийн нэг ангийнхан. Утас цохьж хэлтэл Банзрагч дуулъя л гэж байна. Гэтэл дуугаа сонсож суусан ая зохиогчид өөрийн эрхгүй харамын сэтгэл төрж өөрөө дуулахаар шийдсэнээ найздаа дуулгалаа. Ингэж дуучин Баасандоржийн шинэ уран бүтээл олонд сонстож эхэлжээ. Наадам хэдийнэ хаяанд ирсэн өдрүүдэд дуундаа клип хийхээр шийдэн Эрдэнэчулуун Тод манлайд саналаа хэлэв. Тод манлай уяа эхэлж байгаа болохоор ажил их байгаагаа дуулгаад өөрсдөө ирээд зурагаа авна биз дээ. Уучлаарай би хамт байж ажилд чинь туслаж чадахгүй байх даа гэж учирлав. Ингээд уран бүтээлийн багийнхан клипний зургаа авахаар тэднийхийг зорьж явахтай зэрэгцэн Налайхын цаад талын уулан дээгүүр давтал шарга нь уралдаж байх нь тэр. Хүн гээч сэтгэлийн амьтан хойно энэ нь тун ч бэлгэшээлтэй санагдана. Ингэж дуу төрсөн жил шарга азарга улсынхаа наадамд түрүүлэв. Дараа жил нь ч бас амжилтаа бататгах нь тэр. Бэлгэшээлийг бодсон уяач ч тун их баярласан гэдэг. Баасандорж ч олны хайртай хийморилог адууны тухай дуулсан болохоор уран бүтээл маань олз омог дүүрэн урагшилсан гэж бас бэлгэшээнэ. Тийм ээ монголчууд бид амны билгээс ашдын билиг хэмээн сүсэглэдэг тэнгэрлэг түмэн.
Сүүлд дууны клипийг шарга азаргын уяач үзээд шүлгийн нэг хоёр үгэнд засвар хийх саналыг тавьсан аж. Бадаг болгон дээр “тод манлайн хайртай шарга” гэж байсныг нэг бадаг дээр нь “түмэн олны хайртай шарга” болгосон гэх. Бас дахилтанд “тойрох уяаны шарга азарга” гэдэг байсныг “торгон жолоогоо өргүүлсэн” болгож өөрчилжээ. Гэхдээ заримдаа хуучин үгээрээ радио, телевизээр явж байгаа сонсогддог гэж зохиогч ярина лээ.
Баасандорж Баянхонгор нутгийн хүү. Түүний аав Норов ардын урлагийн авьяастан байсан гэх юм билээ. Ээж Даваахүүгийн талынхан ч нутаг орондоо дууч, хуурч хүмүүс байдаг гэнэ. Норов гуай өнөө царцаа ногоон онгоцтой холбогддог Гурванбулаг сумын холбоочин байсан ажээ. Норов гуайнх найман хүүхэдтэй. Нийтлэлийн баатар болох Баасандорж айлын хоёр дахь хүү. Норов гуай хүүхдүүдээ урлагийн тал дээр их дэмждэг байсан гэх. Зургаан долоо настай жаахан хүүдээ уртын дуу заагаад өгчихсөн. Угийн л хэвлүүхэн Баасандорж ч жигтэйхэн дуулна. Сумын урлаг уран сайхны арга хэмжээнд улаан шугаманд л Баска хүү хэзээд бэлхэн гээд зогсож байна. Хоёр гурван ч уртын дуутай, урын сандаа манай жижигхэн баатар.
1983 он. Улсын язгуур урлагийн анхдугаар наадамд Монгол орны 4 зүг 8 зовхисоос авьяастнууд цугласан гэнэ. Энэ том наадамд аавтайгаа хоёулаа аймгаасаа шалгарч оролцож мөнгөн медальтай нутгийн зүг яаранхан харьж явсанаа дуучин эрхэм одоо ч дурсах дуртай. Аав нь зэгсийг нүхлээд үлээдэг хөгжим хийж түүгээрээ ая тоглоно. Харин долоон настай Баасандорж уртын дуу дуулна. Тэр ер нь хүүхэд байхын л авьяасаараа шагналыг гуйж биш гуядаад л авчихдаг адтай хөвгүүн байсан бололтой. Аймагтаа л од байсан гэхээр шүү. Өөрөөс нь энэ тухай асуухад “янзын янзын. Одоо бодоход тэр үедээ нээрээ од байсан юм шиг байгаа юм. Хичээл тараад явна. Таарсан ах эгч, өвөө эмээ нар барьж аваад л нэг сайхан “Жаахан шарга”-аа дуулаад өгчих гээд л шалчихна. Хүүхэд хойно эхлээд дуулна. Гэвч дараа нь их тээртэй санагдана. Сүүлдээ зугтдаг болсон. Цагаан сараар айл хэсэхээр орсон айл болгон дуулуулах гэнэ. Дуулахаасаа төвөгшөөгөөд айлд ч орох дургүй болсон л доо” гэж ийн хүүхэд насны дурсамжаасаа хуваалцсан юм.
Түүний уран бүтээлээс монгол ахуй, монгол амьдрал өөрийн эрхгүй л үнэртэнэ гээч. Одоо ийм түүх сонсоод бодохнээ аргагүй санагдлаа. Хүүхэд гэлтгүй ардын болон уртын дуу дуулна. За тэгээд түүнийг хүүхэд байхад Адарсүрэн, Банзрагч,Түмэндэмбэрэл гуай нарын алдартнуудын сайхан дуунууд радиогоор эгшиглэнэ. Тийм л болохоор монгол ардын манертай аялгуунууд төрөөд байх шиг хэмээн авьяаслаг зохиогч хүүрнэх юм билээ.
Сумандаа наймдугаар ангиа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн багшийн ангид элсэн оржээ. Дөрвөн жил сураад 1994 онд төрсөн нутгийн зүг хүлгийн жолоо залах нь тэр. Сумынхаа дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаад даруй дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Залуу насны аагаар будаг нь ханхалсан багшид юу эс бодогдохов. Нэг л өдөр “нөхөр Баасандоржид багш хийх нь зохимжгүй ажил байна” гэж үзэж л дээ. Энэ тухайгаа сумын засаг ноён, сургуулийн захирал нартаа дуулгахад залуу боловсон хүчнээ алдмааргүй байгаа үнэнээ л хэлж дээ. Харин нэгэнт гаргасан шийдвэрээ мань багш өөрчилмөөргүй байдаг. Тэгсэн атлаа тас зөрж хүмүүсийг гомдоомооргүй байдаг. Ингээд нэг л өдөр зориглон оргочихсон гэнэ дээ.
1998 он. Хотод ирээд 54-р сургуульд дахиад л багшаар ажиллах нь тэр. Тэр халшраагүй бололтойдог оо. Ингээд 1999 онд МУГЖ Болормаагийн дуулсан “Элээх тавилан” дуугаа зохиож амжлаа. Залуу уран бүтээлчийн анхны хит ингэж төрөх нь тэр. Уран бүтээл нь хит болоход ямар сэтгэгдэл төрдөгийг түүнээс сонирхсон юм. “Шинийн нэгний орой гэртээ TV үзэж суулаа. Дотроо суваг солиход л миний дууны клип гарч байх юм бол хойшдоо миний уран бүтээл янзын сайхан байх болно гэж бодсон юм. Суваг сольтол үнэхээр мэдсэн юм шиг л гарч байсан” гэж түүх сонирхуулсан юм, энэ эрхэм.
Одоо Баасандорж автортой, 200 гаруй дуутай баян нөхөр болжээ өнөө багш болохгүй гээд оргож одсон нөхөр. Түүнээс хойш олон сайхан дуу нь амжилт даллан хит болсон. Үүний нэг нь “Зөөлөн зөөлөн замбуулин” дуу байна. Одоо ч олны аялах дуртай энэ дуу төрөөд найман жил болоход моданаас гараагүй л байна. “Зөөлөн зөөлөн замбуулин” дуу болж олонд хүрэх хүртлээ гурван жил болсон гэх юм билээ. Яруу найрагч Мөнхтөр санал тавьж шүлгээ өгөхдөө Батсүх гавьяат дуулах юм шүү гэж хэлжээ. Баасандорж тухайн үедээ гавьяатыг таньдаггүй байж. Анхнаасаа л их том даалгавар өгчихсөн болохоор муу юм хийхгүй гэж их хичээсэн гэнэ. Ямартаа л шүлгээ жил гаран хармаалж явсан байхав. Хаа нэг гаргаж уншчихаад л яваад байв. Замын-Үдэд хэсэг хугацаанд ажиллах хэрэгтэй болжээ. Энэ хооронд Мөнхтөр байнга л асууна. Тэвдэхдээ хийж байгаа л гэчихнэ. Ингээд хөдөө байхад нь залгах нь тэр. Сандарсандаа бэлэн болсон гэхдээ хотод орхичихсон гэчихэв. Ийн ярианы дараа суутал өнөө зовоогоод байсан ая дороо л ороод ирж дээ. Ингэж “зовоосон” дуу төрлөө.
Удаа ч үгүй хөдөөнөөс ирж дуугаа аваад Монголын радио дээр очжээ. Шинэ уран бүтээл сонсоно гээд радиогийн том зааланд олон хүн цугласан байх нь тэр. Сонсоод бүгд л нэгэн сайхан дуу болжээ хэмээн баяр хүргэв. Тэгтэл яруу найрагч Бавуудорж хорвоо гэдэг чинь дуу болгонд байдаг улиг болчихсон үг. Хорвоогоо солиод замбуулин болговол ямар уу гэжээ. Замбуулин болгоод дууллаа. Болж байна гэнэ. Дахиад сонсож байснаа зөөлөн гэдэг үгээ хоёр давтаад дуул даа гэж байна, дууллаа. Ингээд л болох нь тэр. Бавуудорж ч “за явъя Батсүх гавьяатынд очъё” гэлээ. Яваад очлоо. Гавьяат сонсож үзээд сайхан дуу болжээ. Дуулъя дуулъя л гэх нь тэр. Баасандорж магтаалд бялуураад гарч ирсэн болохоор гавьяатаас ч бал амтагдсан үгс сонсоно гэж боджээ. Гэтэл ер сэтгэл хөдлөл алга байна гэнэ шүү. Санаа зовж эхэлж дээ. Яана аа дуулдаг л байгаа даа гээд л. Гавьяатад фонограммыг нь ч хийж өгч. Дуулдаггүй ээ. Ингээд өнөө Мөнхтөр найрагч түүн рүү залгадаг шиг Батсүх гавьяат руу байнга залгах ажилтай болж дээ. Асууна, бичлэгээ хийлгэж байна л гэнэ. Ганц нэг мөр бичүүлсэн, хоолой жаахан тааруу хойшлуулчихаад байна гэж ярьсаар дахиад жил хагасын хугацаа өнгөрчих нь тэр. Ийн урт замыг туулсан дуу 2003 онд бичлэгээс гарч радио FM-ээр цацагдаж эхэлсэн даруйдаа л хит болжээ. Хожим сонсохнээ Батсүх гавьяат авсан даруйдаа бичүүлээд бэлэн болгочихоод хав дарчихсан байж л дээ. Тэгэхэд түүний “Гоёлоо өмссөн ээж”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” ид хит болж байсан үе. Тиймдээ ч бодлогын чанартай хойшлуулсан нууцаа гавьяат хожим Баасандоржид задалжээ.
2001 он. СУИС-ийн уртын дуулаачийн ангид элсэн орлоо. Уртын дуу дуулахгүй юмуу гэхэд айхтар дуулж чаддаггүй юм. Гэхдээ номыг нь сонсож ногоотой шөлийг нь уусан болохоор “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг аялчихна гэж даруу бас загнах янзтай. Түүний гэргий ҮДБЭЧ-ын уртын дуучин Түмэнжаргал гэж хүн бий. Тэд нэг хүүтэй. Хүү Батдэлгэр нь ээж аавыгаа дуурайсан урлагийн мэдрэмжтэй хүү. Саяхан “Уралдаан” гэж анхны уран бүтээлийн клипээ хийлгээд байгаа бөгөөд наадмын өмнө цацагдах гэнэ. Тэд гэр бүлээрээ “Хосын хорвоо” тоглолтоо уламжлал болгон хийдэг болоод байгаа.
Авьяаслаг эрхэм нутгийнхаа тухай дуу харин зохиож амжаагүй л явна гэнэ. “Хүн өөрийнхөө нутгийн сайхныг олж харж чаддаггүй юм шиг байгаа юм. Харин хүний нутгийн сайхныг сониуч нүдээр харж чаддаг юм болов уу. Манай нутгийн тухай хүмүүсийн зохиосон олон сайхан дуунууд байна. “Хонгор нутаг минь бороотой гэнэ” гээд л дуулдаг даа. Тэр Данзангийн Нямаагийн шүлэг юм шүү дээ.
“Зулай цагаан Алтай”-г гэхэд Говь-Алтайнхан өөрсдөө зохиож чадаагүй. Тэрийг манай аймгийн хөгжмийн зохиолч Сангидорж хийчихсэн байгаа. “Хан Хэнтий уул минь”, “Миний ээж тэмээчин” гээд дөрвөн зүгийн хамгийн сайхныг Сангидорж багш хийсэн байдаг гэж ярина.
Түүний урын санд аав ээж, ханьдаа зориулсан олон сайхан дуунууд бий.
Баянмөнхийн шүлэг “Аавынхаа тухай ярихад” дуугаа аавдаа зориулсан аж. Бас л хит.
... Аавынхаа тухай ярихад бага нас минь дурсагдана аа
Адуу мал найр наадмын үнэр ханхийх шиг санагдана аа
Хараад л баймаар дагаад л явмаар
Яриаг нь сонсоод л баймаар
Хан буурал аавынхаа тухай яриад л суумаар аа
Аавынхаа тухай ярихад нутаг ус минь дурсагдана аа
Армаг хүлэг алс холын салхинд үлгэр шиг хүүрнэдэгсэн
Өвгөдтэй суулгаад өөж нь хөөрүүлээд
Өглөө болтол сонсмоор өвгөн буурал аавынхаа
тухай яриад л суумаар аа...
гэж гардаг юм. Сүүлд ээждээ зориулж “Зөн билигтэй ээж минь” шүлгэнд ая хийж өөрөө дуулжээ. Тэр уран бүтээлийн их замд түүртэлгүй эрч хүч дүүрэн урагшилсаар л явна.
Амжилт хүсье хонгор нутгийн эрхэмд.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна